“Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагуудын үйл ажиллагааны болон эмнэлгийн тусламж үйлчилгээний статистик мэдээ, мэдээллийг сайжруулах, эргэн мэдээлэл солилцох холбоог тогтоох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд ХХЭМБ-ын нийт 63 удирдлагуудыг хамруулсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөний ажиллагааг нээж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл төр, хувийн хэвшлийн талаар баримталж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн. АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа болон хэлтэс, төвийн дарга нар аймгийн Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, 2019 онд дэвшүүлсэн зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын алба, комиссын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, цаашид шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл хийлээ. Мөн “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалтын мөрөөр илэрсэн нийтлэг зөрчлүүд, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр МХГазрын Эрүүл мэндийн улсын байцаагч Л.Түмэндэмбэрэл, “Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Оюунтуяа, “Эрүүл мэндийн даатгалын талаар баримталж буй бодлого шийдвэр” сэдвээр ЭМДТасгийн дарга Г.Баярсүрэн нар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо. Замтын булаг сувиллын Захирал Монгол улсын Хүний гавъяат эмч Н.Бямбасүрэн “ХХЭМБ-ын сайн туршлага” сэдэвт мэдээлэл хийж, хувийн эмнэлгүүд хүний нөөцийг хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах, хэрхэн урамшуулах, төлөвлөлтийг яаж хийх талаар сайн туршлагаа солилцлоо. “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, чанарын арга хэрэгсэл” сэдвээр Эрүүл мэндийн чанарын холбооны гишүүн, ЭМЯ-ны магадлан итгэмжлэлийн шинжээч Тунгалаг, Оюунчимэг нар 2 цагийн сургалт зохион байгуулсан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргахад бодитой хувь нэмэр боллоо гэж ХХЭМБ-ын удирдлагууд дүгнэсэн. Зөвлөгөөний төгсгөлд зөвлөмж гарган ХХЭМБ-ын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Дараа нь дотоод зохион байгуулалтын ажлыг холбооны тэргүүлэгчид зохион байгуулж, 5 хүний бүрэлдэхүүнтэй холбоог өргөтгөн 7 хүний бүрэлдэхүүнтэй болгох саналыг гаргаж, ил санал хураалтаар нэмж 2 төлөөлөлийг сонголоо.
ХХЭМБ-ын холбооны даргаар “РТА” хувийн эмийн сангийн захирал Ч.Очирбатыг, “Цагаан баавгай –энэрэлт” ХХК-ийн захирал Л.Хадбаатар, “Оорцог шанд” ХХК-ийн захирал Ч.Чимэддаваа, “Өрмөн уул “ХХК-ийн “Хайрын билэг-2” сувиллын Ерөнхий эмч Г.Нэмэхбаяр, “Замтын булаг” сувиллын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Чулуунцэцэг, “Эдэльвэйс” сувиллын захирал Наранцэцэг нарыг 100%-ийн саналаар ХХЭМБ-ын холбооны тэргүүлэгчдээр сонголоо. Дотоод зохион байгуулалтын ажлын дараа ЭТХ-ын дарга , ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт гарсан саналууд:
Зөвлөгөөнийг ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, аймгийн ХХЭМБ-ын тэргүүн Ч.Очирбат нар хааж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүссэнээр зөвлөгөөн өндөрлөв.
|