ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ КАБИНЕТИЙГ ТОХИЖУУЛАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Эрүүл мэндийн газарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр ард иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх кабинетийг тохижуулан нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын НДББ-ийн төвийн хоол тэжээлийн ахлах зөвлөх 8 доктор JULAWATI UNTORO, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны дарга, анагаах ухааны доктор Ж.Батжаргал тэргүүтэй эрдэм шинжилгээний ажилтнууд, аймгийн ЭМГ-ын удирдлагууд, ЭМБ-ын эмч нар оролцож байна. Мөн ЭМБ-уудын эмч, тогооч нарт Монгол хүний эрүүл хооллолтын гэр зөвлөмж, хоол эмчилгээний удирдамжаар 3 өдрийн сургалт зохион байгуулж иргэдэд эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх ур чадварыг нь сайжрууллаа.
|