ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, ТОГООЧ НАРТ ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ТАЛААРХ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албатай хамтран аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, тогооч нарт 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар Хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдал, Хууль эрх зүйн орчин, иргэдэд эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх “ГЭР” зөвлөмж, Давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, хоол хүнсээр дамжих өвчин, аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр, эмчилгээний хоолтой холбоотой стандарт, сайдын тушаал, зааврын талаар шинэлэг мэдээлэл өгснөөс гадна, - Хүнсний бүтээгдэхүүний шошго унших, - Хүнсний бүтээгдэхүүнийг нэгжээр хуваарилах, - Хүнсний бүтээгдэхүүний илчлэг тооцох аргачлал, - Эмчилгээний хоолны цэс, технологийн карт зохиох зэргээр дадлага ажил хийсэн нь сургалтанд оролцогчдын практик ур чадварыг сайжруулсан үр дүнтэй сургалт боллоо. Мөн тогооч нарт Хоолны цэс, технологийн карт боловсруулах аргачлал, Хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлага эмхэтгэл гарын авлагаар хангалаа.
|