“ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ, ХАРИУЦЛАГА” СУРГАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд төгсөлтийн дараахь сургалтаар ажлын байранд нь анагаах ухааны ёс зүй, харилцааны ур чадвар болон ЭМСайдын 2019 оны 406 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хууль эрх зүйн шинэ мэдээллээр хангаж, тэднийг мэргэжлийн үйл ажиллагаандаа холбогдох ёс зүйн дүрэм, журмыг сахин мөрдөж, болзошгүй зөрчил, алдаанаас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал олгох зорилготой “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт 2 багц цагийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотноо Аймгийн Засаг даргын Тамгын газрын чуулганы танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтыг Төв аймгийн ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн Салбар хороо болон АНЭмнэлгийн дэргэдэх Ёс зүйн Хэсгийн хороо хамтран зохион байгуулж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрх, сумдын эрүүл мэндийн төвийн 226 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, удирдлагууд, ажилтан албан хаагчдыг хамруулан, Ёсзүйн хяналтын хороо гэрчилгээ олголоо. Мөн ЭМЯамны дэргэдэх ЭМЁЗ хяналтын хорооны ажлын хэсэг ЭМГазрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийн, зөвлөн тусалсан бөгөөд салбар хорооны үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдүүлэлт, удирдлагуудын дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг сайшаан магтлаа.
|