+976 - 70273346,    70273705
“НЯРАЙН ЗҮРХ УУШГИНЫ АМЬЛУУЛАХ ТУСЛАМЖ” СЭДВЭЭР ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

            Эрүүл мэндийн газраас “Нярайн зүрх уушгины амьлуулах тусламж ” сэдэвт цахим сургалтыг 2019 оны 11 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, Хүүхдийн тасгийн эрхлэгч нартай хамтран Өрх, СЭМТөвийн нийт 114 эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг ЭМГ-ын дарга нээж, эх, хүүхдийн тусламж үйлчилгээ болон эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил цаашид анхаарах асуудлыг талаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд үүрэг өглөө.

        Тус сургалтаар эмэгтэйчүүд хүүхдийн үндэсний хөтөлбөр, жирэмснээс хамгаалах эм хэрэгслийн зарцуулалт, жирэмсний хяналтын чанарыг үнэлэх гэр үнэлгээ, жирэмсний хяналтыг сайжруулах чиглэлээр анхаарах асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд   мэдээлэл хийж хүүхдийн яаралтай тусламжийн багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, шалган,  өдөр бүр дадлага сургалтыг  хийж хэвшүүлэх, цаашид яаралтай тусламжийг зөв цагт нь, зөв үзүүлж, улам чадавхжихийг зөвлөлөө.

НИЙТЭЛСЭН: 2019-11-11 01:15:44