Өвөлжилтийн мэдээ
2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 96470 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 11266, жирэмсэн эмэгтэй 969, 65-аас дээш насны 4800, архаг суурь өвчтэй 2253, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2943 байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 862 ажиллагсад байгаагаас их эмч 148, сувилагч 258, эх баригч 34, бусад 424 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 70%-тай, дунджаар 7-30 хоногийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1 сарын нөөцтэй байна. Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 178 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 41, жирэмсэн эмэгтэй 10, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 11, 65-аас дээш насны иргэн 28, архаг суурь өвчтэй 22 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн 13 байгаагаас 5 хүртэлх насны 2 хүүхэд байна. |