Өвөлжилтийн мэдээ
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 96064 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 10794, жирэмсэн эмэгтэй 976, 65-аас дээш насны 4941, архаг суурь өвчтэй 8123, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 4788 байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 865 ажиллагсад байгаагаас их эмч 147, сувилагч 258, эх баригч 35, бусад 429 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 70%-тай, дунджаар 7-30 хоногийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1 сарын нөөцтэй байна. Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 214 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 29, жирэмсэн эмэгтэй 2, 65-аас дээш насны иргэн 6, архаг суурь өвчтэй 22 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн 62 байгаагаас 5 хүртэлх насны 11 хүүхэд байна.
|