+976 - 70273346,    70273705
Хаваржилтын мэдээ

                 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 95903  иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 9618, жирэмсэн эмэгтэй 940, 65-аас дээш насны 4671, архаг суурь өвчтэй 8620, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 4752 байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  нийт 863 ажиллагсад байгаагаас их эмч 148, сувилагч 257, эх баригч 33, бусад 423 ажилтан ажиллаж байна. 

Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 80%-тай, дунджаар 7-30 хоногийн нөөцтэй байна.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1 сарын нөөцтэй байна.

                 Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 195  иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 41, жирэмсэн эмэгтэй 2,  65-аас дээш насны иргэн 6, архаг суурь өвчтэй 2 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн 42 байгаагаас 5 хүртэлх насны 7 хүүхэд байна.

НИЙТЭЛСЭН: 2019-05-03 00:00:00