+976 - 70273346,    70273705
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мэдээ

            2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр  нийт 539 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 223, эмэгтэй 316. Нийт үйлчлүүлэгчдийн 80 нь түргэн тусламж дуудсан, 454 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 19 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 144 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 269 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 106 хүнд тус тус үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

            Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулж, тусламж үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  368 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 42, тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 6.

            Дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 43 байгаагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 19, гуравдугаар төв эмнэлэгт 4, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 6, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 15, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7, бусад эмнэлэгт 3 үйлчлүүлэгчийг тус тус шилжүүлж эмчилгээ, үйлчилгээнд хамруулсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-01 16:42:53