2019 оны 04 дугаар сарын 19-ны өдрийн мэдээ
2019 оны 04 дугаар сарын 19-ны өдрийн мэдээгээр нийт 590 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 254, эмэгтэй 324. Нийт үйлчлүүлэгчдийн 60 нь түргэн тусламж дуудсан, 625 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 15 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 192 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 275 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 83 хүнд тус тус үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулж, тусламж үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан 462 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 53, тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 5. Дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 43 байгаагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 17, гуравдугаар төв эмнэлэгт 2, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 3, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7, бусад эмнэлэгт 1 үйлчлүүлэгчийг тус тус шилжүүлж эмчилгээ, үйлчилгээнд хамруулсан байна. |