2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мэдээ
2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр нийт 519 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 217, эмэгтэй 287. Нийт үйлчлүүлэгчдийн 66 нь түргэн тусламж дуудсан, 441 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 20 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 181 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 206 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 65 хүнд тус тус үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулж, тусламж үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан 358 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 39, тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 5. Дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 43 байгаагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 8, гуравдугаар төв эмнэлэгт 2, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 15, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 8, бусад эмнэлэгт 1 үйлчлүүлэгчийг тус тус шилжүүлж эмчилгээ, үйлчилгээнд хамруулсан байна. |