+976 - 70273346,    70273705
“БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН” ЧИГЛЭЛЭЭР “СУРГАГЧ БАГШ”-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн ЭМГ, Мари Стопс  ОУБ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв ОНХХ-тэй хамтран Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр “Сургагч багш”-ийн сургалтыг 04 сарын 11, 12-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Сургалтанд АНЭ, сум,  өрхийн ЭМТөвүүдийн эх баригч нар нийт 30 хүн хамрагдлаа.  

Сургалтын  удирдамж хөтөлбөрийн дагуу АУ-ны Магистр, Хүний их эмч, Данида төслийн менежер Б.Мөнхцэцэг, Тархвар зүйн ШУ-ны Магистр, Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, Данида төслийн Бодлого, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Б.Цэвэлмаа  нар НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ, гэр бүл төлөвлөлт, жирэмсэн болон төрсөн эхчүүдэд зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах чиглэлээр 10 гаруй сэдвээр шинэлэг мэдээллийг илтгэл хэлбэрээр бэлтгэн, оролцогсдыг дүрд тоглуулах, оролцооны хэлбэрийн өртөөчилсөн арга, асуулт хариулт хэлбэрээр явуулсан нь сонирхолтой, үр дүнтэй боллоо.

Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцааны соёл, зөвлөгөө өгөх арга техникийн талаар мэдлэг олгож, дадлагажууллаа.

Сургалтанд оролцогсдыг сургалтын материал, гарын авлагын номоор хангалаа.  

Сургалтын өмнөх болон дараахь тестээр мэдлэгийн сорил авч үнэлэхэд 45-85%-д хүргэн, мэдлэг хандлагыг дээшлүүллээ.

Сургалтын төгсгөлд оролцогсдод “Сургагч багш”-ийн сертификат гардууллаа.

Үр дүн:

  • Орон нутгийн түвшинд НҮЭМ-ийн чиглэлээр “Сургагч багш” бэлтгэгдэн, тэднээр дамжуулан зорилтот бүлэгт чиглэсэн сургалт сурталчилгааг бага зардлаар, өргөн хүрээнд далайцтай тогтмол явуулах боломжтой боллоо.
  • Сум, өрхийн ЭМТөвд ажиллаж буй Эх баригч нарын мэдлэг хандлага дээшиллээ.
  • Эмч, эмнэлгийн ажилтнууд хүрч ажиллахыг зорьж буй эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлт, эсэн мэнд амаржихуй ба хүсээгүй жирэмсэлтээс сэргийлэх талаар цэгцтэй ойлголт, зөв мэдлэгтэй болсон. 
  • Зорилтот бүлгийн Бэлгийн болон НҮЭМ, нөхөн үржихүйн эрхийн талаарх  зөв мэдлэг, хандлага сайжирч, тусламж хайх зан үйлд эерэг өөрчлөлт гарснаар НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээний хүртээмж дээшилж, орчин үеийн жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн хэрэглээ, жирэмсний хяналтын чанар, эрт хяналтын хувь нэмэгдэнэ.
НИЙТЭЛСЭН: 2017-04-13 12:01:03