+976 - 70273346,    70273705
“ЛАБОРАНТ НАРТ ГЕМАТОЛОГИ, БИОХИМИ, ШЭЭСНИЙ АНАЛИЗАТОР ДЭЭР АЖИЛЛАХ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ”-ЫН ТАЙЛАН

                     Эрүүл мэндийн газраас “Сетунари” ХХКомпанитай хамтран зохион байгуулсан “Гематологи, биохими, шээсний анализатор дээр ажиллах ур чадвар олгох сургалт”-ыг лаборант нарт зориулан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн газрын дадлагажуулах ур чадварын өрөөнд амжилттай зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн төвийн 14 лаборант, ЭМГазрын холбогдох мэргэжилтнүүд, нийт 25 хүн хамрагдлаа.

                       Орон нутгийн хөгжлийн сангаас сумын эрүүл мэндийн төвдөө  лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ТӨАЭМТ201905022 тендерийн дагуу нийлүүлэгдсэн гематологи, биохими, шээсний анализаторын тоног төхөөрөмжүүдийг авсан бөгөөд  уг тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, урвалж бодисыг хэрхэн холбох, тестыг шинжилгээний материалд хэрхэн дүрэх, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, анхаарах асуудлыг “Сетунари ХХК”-ний инженер багш нар лаборант нарт сургаж, лаборант бүрийг тоног төхөөрөмж дээр дадлагажуулсан.

                    Баянцогт, Жаргалант, Угтаал, Эрдэнэ, Эрдэнэсант, Өндөрширээт сумд  187,6 сая төгрөгийн 7 гематологийн анализатор, Аргалант, Баянжаргалан, Баянцагаан, Сүмбэр, Цээл, Өндөрширээт, Эрдэнэсант сумд 21 сая төгрөгийн 7 шээсний анализатор, Баянжаргалан сум 13 сая төгрөгийн биохимийн анализатораар хангагдан, нийт 221,6 сая төгрөгийн тоног төхөөрөмж, урвалж бодис, тест, гарын авлага, техник ашиглалтын паспорт зэргийг гэрээ байгуулан хүлээлгэн өглөө.

Аргалант, Баянжаргалан, Баянцагаан, Баянцогт, Жаргалант, Өндөрширээт, Сүмбэр, Угтаал, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант  сумын эрүүл мэндийн төвүүд лабораторийн тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг  сайжруулан ажиллаж байна.

Батсүмбэр, Баянчандмань СЭМТ, Баруун-Зуунмод ӨЭМТөв гематологи, биохими, шээсний анализаторын тоног төхөөрөмжүүдийг авах хүсэлтээ ирүүлэн, сумынхаа Орон нутгийн хөгжлийн санд хандан шийдвэрлүүлэхээр болсон.

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-09 09:29:52