+976 - 70273346,    70273705
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ “ГЭР ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ НЭГДСЭН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

            ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 01 сарын 14-ний өдөр  ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ “ГЭР ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ”  сэдэвт тайлангийн хурал ЭМГ-ын сургалтын танхимд анх удаа зохион байгуулагдлаа.

Тайлангийн хуралд ЭМГ-ын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, 26 сумын ЭМТ-ийн удирдлага, Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, эх баригч, багийн эмч  нар нийт  60 хүн хамрагдлаа.

Хурлыг нээж ЭМГ-ын дарга үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

НЭМХ-ийн дарга жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал”-ыг хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулан, санал солилцлоо.

Тайлангийн  хурлын хөтөлбөрийн дагуу 26 сумын Эрүүл мэндийн төвүүд  Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал”-ыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа,  хүрсэн үр дүн, тулгамдсан асуудлууд, цаашид хэрэгжүүлэх санал дүгнэлтээ танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Бүх сумдын илтгэл мэдээллүүд өөр өөрсдийн онцлогтой, шинэлэг ажлуудаа тусгасан сонирхолтой мэдээллүүд байлаа. Батсүмбэр, Цээл, Дэлгэрхаан, Заамар, Архуст, Эрдэнэ, Баянхангай, Баянцагаан сумдын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн бусдыгаа манлайлж байлаа.

Танилцуулга мэдээллийн төгсгөлд тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулан санал авч, 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн ойлголт, чиглэлтэй болж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү тайлангийн хурал нь оролцогчдын оролцоог бүрэн хангасан, харилцан туршлага солилцсон, шинэлэг санаанууд дэвшүүлсэн, 26 сумын мэдээллийг анх удаа сум бүрээр сонсож, хэлэлцүүлсэнээрэй онцлог үр дүнтэй ажил боллоо.

Хурлын үйл ажиллагаа дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрч амжилттай болж өндөрлөлөө.

Хүрсэн үр дүн:

  • 26 сумын ЭМТөвд хэрэгжүүлсэн Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал”-ын үр дүнг тооцож, цаашдын зорилтуудаа тодорхойлсон
  • 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн ойлголт чиглэлтэй болсон
  • 26 сумын ЭМТөвүүд харилцан туршлага солилцсон
  • Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр оролцогчдын мэдлэг хандлага дээшиллээ
  • Жирэмсний хяналтын чанар, хүртээмж сайжирна
  • Эх, нярайн өвчлөл, эндэгдэл буурна
  • Оролцогчдын сэтгэл ханамж дээшилж, ажлын идэвхи сайжирсан.

НИЙТЭЛСЭН: 2020-01-15 08:21:52