“Ковид-19” сэжигтэй магадлалтай дуудлагад ажилласан мэдээлэл:
-
Сэжигтэй, тусгаарлагдсан тохиолдол
Зуунмод сум - 1, Цээл сум - 1 Үүнээс гэрт тусгаарласан – 5 иргэн
-
Эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авсан тохиолдол
Батсүмбэр сум – 2 , Зуунмод сум – 1
-
Лабораторийн шинжилгээнд хамруулан “Ковид-19” сөрөг гарсан:
Батсүмбэр –7, Цээл – 2, Зуунмод – 4,
Тархвар судлалаар үгүйсгэгдсэн – 4 тохиолдол байна.
-
Цахим хурлыг эрүүл мэндийн байгууллагуудтай 4 удаа зохион байгуулан шинэ коронавирусын халдварын үед ажиллах, бэлэн байдлыг хангах зөвлөмж, цаг үеийн мэдээллийг өгсөн.
-
Эрүүл мэндийн байгууллагуудад 8 удаагийн зөвлөмж, зааврыг хүргүүлэн ажиллав.
-
Эрүүл мэндийн яаманд сайдын албан даалгаврын хэрэгжилтыг хүргүүлэв.
-
Эрүүл мэндийн газрын тушаалын дагуу иргэдэд “Ковид-19” халдварын зөвлөмж мэдээллийг өгөх 70273792 дугаарын утсыг ажилллуулан 5 удаагийн сэжигтэй тохиолдлын мэдээллийн хүлээн авав.
-
Гадаадын орнуудаас 2020 оны 02 сарын 12-ны өдрөөс 03 сарын 02-ны өдрийг хүртэл ирсэн 62 иргэн харъяа эрүүл мэндийн байгууллагуудын хяналтанд байна. Эдгээр иргэдээс 03 сарын 03-ны өдрөөс эхлэн хяналтаас гарч эхэлнэ.
-
Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг 10 албан байгууллага, аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу 20324 мкв талбайд, хувийн хэвшлийн халдваргүйтгэлийн Цагаан баавгайт ХХК 80 аж ахуй нэгжийн 11110 мкв талбайд тус бүр гүйцэтгэсэн байна.