+976 - 70273346,    70273705
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД АЖЛЫН БАЙРНЫ ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

                 Эрүүл мэндийн Сайдын 2020 оны А/93 тоот тушаалыг хэрэгжүүлж ЭМГ-ын албан хаагчид ажлын байрны дадлага сургалтыг 2020.03.04-ны өдөр зохион байгууллаа.

               Сургалтаар “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн зарим зүйл, заалт, Халдварын сэргийлэлт, хяналтын талаар мэдээлэл хийж, Халдвараас сэргийлэх нэг удаагийн өмсгөлийг өмсөх, тайлах зааварчилгааг үзүүлж, Гамшгийн үеийн сэтгэл зүйн бэлэн байдлын талаар мэдээлэл, хөгжөөнт аргаар сэтгэл зүйн байдлаа сэргээх дадлага хийлээ.

Сургалтыг ЗХӨТСТ-ийн дарга Ж.Алтанцэцэг, НЭМХ-ийн мэргэжилтэн М.Ганчимэг, сэтгэл зүйч М.Баяржаргал, Биологич Н.Ганчимэг нар мэдээлэл хийж, 22 албан хаагч хамрагдлаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-05 02:39:25