+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙН, ЗӨВЛӨН ТУСЛАЖ АЖИЛЛАЛАА

            ЭМС-ын А/363 дугаар тушаалын дагуу Баян сумын Эрүүл мэндийн төв, Сэргэлэн сумын нутагт байрлах Арга билэг сувилалд Магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажил, ЭМС-ын 2014 оны 07 дугаар тушаалаар хийгдсэн өөрийн үнэлгээнд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.

            Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн бэлтгэл үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа төсвийн тооцоо гарган Баян сумын Засаг даргад танилцуулан, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьж зарим асуудлыг шийдвэрлүүлсэн.

            2020 онд нийт 7 эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэлд хамрагдана.

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-19 08:24:41