СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧИЙН ЖИЛ “БҮТЭЭЛЧ АЯН”-Ы ШАЛГАРУУЛАЛТ
Төв аймгийн эрүүл мэндийн салбар ЭМС-ын 2020 оны А/139 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ЭМГазрын даргын а/25 дугаар тушаал “Сувилахуй, эх барихуйн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”-ыг батлуулан харьяа Эрүүл мэндийн төр, хувийн хэвшлийн байгууллагууддаа үйл ажиллагааны төлөвлөгөө, удирдамжийг хүргэн мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажилласан бөгөөд удирдамжийн дагуу 12 үзүүлэлтээр ЭМБайгууллагуудын 35 Сувилахуйн багаас тайланг хугацаанд нь хүлээн авч, ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, ирүүлсэн материалд дүгнэлт хийн байр эзлүүлэн, шагнаж урамшуулсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарласнаар Эрүүл мэндийн яам жилийн турш зохион байгуулсан үйл ажиллагаа, арга хэмжээний биелэлтээр тайлагнах шийдвэрийн дагуу Сувилахуйн багуудын удирдамжид заагдсан ажлын тайланг үр дүнгээр нь хугацаандаа ирүүлсэн байдлаар дүгнэсэн.
|