ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН БАГТАЙ ХАМТРАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРУУЛЛАА.
Магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг 2020 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд ЭМС-ын 2020 оны А/179 тоот тушаал, ЭМС-ын 2018 оны А/503 тоот тушаалын дагуу магадлан итгэмжлэлд хамруулж, үнэлгээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Үнэлгээг эмнэлгийн гадна, дотно талаар обход үзлэг, эмнэлгийн бүх өрөө, тасалгаанд тойром үзлэг хийж, гардан үйлдлийг амбу, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсас ажиллуулж үзсэн. Хувийн хамгаалах хувцас хэрэгслийг тус эмнэлгийн жолооч өмсөж, тайлж өндөр үнэлгээ авсан.
ЭМХТөвийн МИЛАлбаны ахлах мэргэжилтэн Нарангэрэл үнэлгээ хийх ажил болон дүнгийн хурлыг удирдаж явууллаа.
Магадлан итгэмжлэлийн үнэлгээ, дүнгийн хуралд ЭМХТөвийн Магадлан итгэмжлэл лицензийн албаны орон нутгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Нарангэрэл, шинжээчийн багийн ахлагч Нарантуяа, шинжээч Цэцэгмаа, Анхтуяа, Цэцэгмаа, аймгийн ЭМГ-ын ЭТХ-ийн удирдлага, мэргэжилтэн, компьютерийн инженер, сумын Эрүүл мэндийн төвийн 19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, бусад ажилтнууд нийт 28 хүн оролцлоо.
Шинэ шалгуур, цахим хэлбэрээр магадлан итгэмжлэлийн үнэлгээг амжилттай зохион байгуулж, сайн зохион байгуулалттай, техникийн ямар нэгэн саадгүй ажилласан гэж үнэллэгдлээ.
|