“ЯГ ОДОО ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ” ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ.
![]() Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Дэлхийн 187 орон 1991 оноос хойш өнөөг хүртэл 29 дэх жилдээ жил бүлийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд “Яг одоо хүчирхийллийг цэглэе!” уриан дор аянд нэгдэж байна.
|