КОВИД-19 ХАЛДВАРЫН ҮЕД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС ШИНЖЛЭГДЭХҮҮН АВАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ ЦАХИМ СУРГАЛТ ЯВУУЛЛАА.
Төв аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/269, А/510 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэх зорилгоор анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “КОВИД-19 ХАЛДВАРЫН ҮЕД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС ШИНЖЛЭГДЭХҮҮН АВАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ” цахим сургалтыг ДЭМБайгууллага, ЭМЯамны зөвлөмж, журмын дагуу онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулж, 26 сумын ЭМТөвийн 99, ӨЭМТөвийн 16, ЭМГ, Шуурхай штабын 6 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийт 121 хүн хамрууллаа.
Уг сургалтаар бүх шатны Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, лаборант, эмнэлгийн мэргэжилтнүүд коронавирусын халдварын сэжигтэй, магадлалтай, батлагдсан тохиолдол, ойрын хавьтлын үед үйлчлүүлэгчийн ам, хамар, залгиураас арчдасны шинжилгээг авах учир онолын болон ур чадварыг сайжруулах, хэрхэн авах вэ, бэлтгэл үйл ажиллагаа, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах, хог хаягдлын аюулгүй менежмент, хэрэглэгдэх зүйлсийн болон шинжилгээ авах өрөөний бэлэн байдлыг бүрэн хангах, эмнэлгийн ажилтан өөрийгөө болон бусдыг эрсдлээс хэрхэн сэргийлэх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалтыг амжилттай зохион байгуулж, цаг үеэ олсон үр дүнтэй сургалт боллоо.
|