“Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе”
Эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмжих “Дэлхийн долоо хоног”-ийг “Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе” уриан 08 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулан дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
1. “Дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Эрүүл мэндийн газрын даргын 2/636 тоот албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг ханган ажиллаа.
2. АНЭ болон 27 сумын ЭМТөвүүд тусгай төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа зохион байгуулан, үр дүнг тооцон ажиллаа.
3. АНЭ, сумдын ЭМТөвүүдэд “Нялх балчир насны хүүхдийн хүнсний тухай хууль” болон Эрүүл мэндийн сайдын а/290 дугаар тушаал “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхмыг хэрэгжүүлэх заавар”, “Эх, нялх балчир насны хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр” зэрэг сэдвүүдээр чадавхижуулах сургалт зохион байгуулан нийт 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан, мэдлэг хандлагыг дээшлүүллээ.
4. Иргэдэд зориулсан МСС-г эрчимжүүлэн, аймгийн хэмжээнд эхийн сүүний ач холбогдлыг сурталчлах чиглэлээр 12 удаагийн сургалт, сурталчилгаа зохион байгуулан нийт 842 иргэдийг хамруулж, 12 төрлийн 500 гаруй гарын авлага материал тараан сурталчиллаа.
5. Орон нутгийн 2 ТВ-ээр видео шторкыг өдөр бүрийн 4 удаагийн давтамжтайгаар нийт 56 удаа ТВ-ээр явуулж, олон нийтийн сүлжээгээр 2 төрлийн шторк, видео бичлэгийг 7 хоног сурталчлан нийт 2387 хүний хандалт авсан үр дүнтэй ажиллаа.
6. Аймгийн нэгдсэн эмнэлэг “Эхийн сүүний ач тус”, “Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор дараах өвчлөлийн эрсдлийг бууруулдаг”, “Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе” зурагт хуудсууд болон “Ээж та бяцхан үрээ эхийн сүүгээр дагнан хооллож аливаа өвчнөөс сэргийлээрэй” видео бичлэгийг байгууллагын Төв аймаг Нэгдсэн Эмнэлэг facebook page хуудсанд байршуулж олон нийтэд сурталчилсан. Мөн дээрхи бичлэгийг 08 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Нэгдсэн эмнэлгийн амбулатори тасгийн цахим бүртгэлийн хэсэгт байрлах дэлгэцээр иргэд, үйлчлүүлэгчдэд тогтмол сурталчлан ажилласан.
7. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн эргэлтийн сангуудад “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтад тусгасан зориулалтын бүтээгдхүүнийг худалдаалдаггүй болно.
Үр дүн:
-Эхийн сүний ач холбогдлыг сурталчлах, зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага дээшилж, тасралтгүй сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэл өгөх чадавхи сайжирсан.
-Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдол, эхийн сүүний ач холбогдлыг талаархи иргэдийн мэдлэг хандлага дээшилсэн. МСС-нд нийт 1604 хүнийг хамруулж чадсан.
|