+976 - 70273346,    70273705
“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өсвөр үеийхэнд эрүүл мэндийн зөв мэдлэг, мэдээлэл хүргэх зорилгоор Зуунмод сумын хэмжээнд “Үе тэнгийн сургагч” багш бэлтгэх сургалтыг 7 хоног бүрийн 3 дахь өдөр зохион байгуулахаар төлөвлөсний дагуу сургалтанд Хүмүүн дунд сургуулийн 6-9-р анги тус бүрээс 2 хүүхэд буюу нийт 48 хүүхэд хамрагдлаа.

Сургалт “Үе тэнгийн сурагч гэж хэн бэ”, цаашид ямар үйл ажиллагаа зохион байгуулах, яаж хамтран ажиллах тухай танилцуулан, "Хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл мэнд, Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх" сэдвээр  боллоо.

Сурагчид шүдний цоорол үүсэх шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйл, шүд цоорохоос урьдчилан сэргийлэх аргуудын талаар мэдлэгтэй болсон. Хамрагдсан 48 хүүхдээс 40 хүүхэд буюу 84.4% нь шүдний цооролтой байна.

Ирэх 7 хоногийн 3 дахь өдөр “Стресс, сэтгэл гутрал, ганцаардал” сэдвээр үе тэнгийн хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгох юм. Энэхүү сургалтын ач холбогдол:

  • Үе тэнгийн сургагч хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох
  • Үе тэнгийн хүүхдүүдээр дамжуулан зөв мэдлэг мэдээллийг өсвөр үеийнхэнд дамжуулах
  • Нийт хүүхэд, өсвөр үеийхний эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх юм.
НИЙТЭЛСЭН: 2017-04-19 16:43:03