+976 - 70273346,    70273705
2021 ОНД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ХАМРАГДАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМС-ЫН 2017 ОНЫ А/503 ДУГААР ТУШААЛЫН ДАГУУ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ХУГАЦААНД НЬ ХҮРГЭЛЭЭ.

            Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 тоот тушаалын дагуу 3 сарын өмнө буюу 90 хоногийн өмнө бүрдүүлэх ёстой 12 материалыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэл лицензийн албанд өгөх үүрэгтэй.

2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр магадлан итгэмжлэлийн хугацаа дуусах 8 сумын Эрүүл мэндийн төв, 1 өрхийн Эрүүл мэндийн төвийн бүрдүүлсэн материалыг ЭМГ-ын даргын баталсан албан тоотын хамт хугацаанд нь хүргэлээ.

ЭМГ-ын даргын баталсан зөвлөн туслах багийн гишүүд хариуцсан сумын Эрүүл мэндийн төв, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд холбогдох стандарт, тушаал, удирдамж, зааврын дагуу зөвлөн тусалж, хянан шалгаж, маш амжилттай ажиллалаа.

Сум, өрхийн Эрүүл мэндийн төвийг мэргэжил арга зүй, бодлогоор ханган ажиллах нь Эрүүл мэндийн газрын 3 хэлтэс, 1 төвийн үүрэг, анхан шатны Эрүүл мэндийн байгууллага хэрхэн магадлан итгэмжлэлийг хамгаалах нь хэрхэн бодлого, шийдвэрээр зөв, хугацаанд нь ханган ажиллаж байгаагийн илэрхийлэл байдаг.

Магадлан итгэмжлэл нь төр, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт авах гол үзүүлэлт болдог тул бид онцгойлон анхаарч ажиллаж байгаа билээ.

Зөвлөн тусалж, мэргэжил арга зүй бодлогоор ханган ажилласан:

Аймгийн ахмад эмч, мэргэжилтнүүдийн Зөвлөн туслах багийн гишүүн:

  1. Д.Хишигсүрэн / ЭМЯ-ны магадлангийн Шинжээч эмч/
  2. Г.Оюунчимэг / ЭМЯ-ны магадлангийн Шинжээч эмч/
  3. Л.Алтанцэцэг / Ар жанчивлан рашаан сувиллын эмч/
  4. А.Чулуунцэцэг / “Оюунлаг үрсийн жавхаа” ХХК-ны Захирал /
  5. ЭТХ-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг
  6. ЭТХ-ийн мэргэжилтэн Б.Ган-Эрдэнэ
  7. НЭМХ-ийн мэргэжилтэн Г.Сувдаа
  8. НЭМХ-ийн мэргэжилтэн Т.Нямсүрэн нартаа маш их баярлалаа.

Магадлан итгэмжлэлд хамрагдах Аргалант СЭМТөв, Батсүмбэр СЭМТөв, Баянхангай СЭМТөв, Борнуур СЭМТөв, Жаргалант СЭМТөв, Угтаалцайдам СЭМТөв, Сүмбэр СЭМТөв, Эрдэнэсант СЭМТөв, Баруун-Зуунмод ӨЭМТөвийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүддээ баярлалаа.

Одоо бид 2021 оны 04 дүгээр сарын 18-ны дотор өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт хийж, зөвлөн тусалж ажиллана.

 

НИЙТЭЛСЭН: 2021-01-19 01:27:39