Төв аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Нэгдсэн эмнэлэг, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдаас
Монголын сувилагчийн нийгэмлэгээс зохион байгуулсан "Халуун сэтгэл хандивын аян"-д Төв аймгийн ЭМГазрын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Өрх, 20 сумын Эрүүл мэндийн төвөөс ХААН БАНКНЫ 5704331368 дансанд хандиваа төвлөрүүлэн нэгтгэж, нийт 1.896.000 төгрөг цугларсан бөгөөд Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Алтанцэцэг-т /холбогдох утас-89028898/, Хаан банкны 5749072751 данс рүү 1.896.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр АТМ-ээр шилжүүлснийг нэгтгэн ЭТХэлтсийн дарга, ахлах нягтлангаар хянуулан, Өрх, СЭМТөвөөс ирүүлсэн хандивын мэдээлэл, шилжүүлсэн Хаан банкны хуулгыг баримтжуулан та бүхэнд харуулж байна. “Халуун сэтгэл хандивын аян”-д чин сэтгэлээсээ хамрагдсан өрх, 20 сумын ЭМТөвийн хамт олонд талархлаа илэрхийлье. Та бүхний өргөсөн хандив, буян будаа мэт үржин дэлгэрч, Япон-Монголын эмнэлгийн сэхээний сувилагчийн амьдралд маш том тус болсон.
|