ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОНОЛ, ДАДЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/269, А/510 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан “КОВИД-19 ХАЛДВАРЫН ҮЕД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС ШИНЖЛЭГДЭХҮҮН АВАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ”, “ЭМНЭЛГИЙН ГАРАЛТАЙ, ХАЛДВАРТАЙ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ”, “ХУВИЙН ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ЗӨВ ӨМСӨХ, ТАЙЛАХ АРГА ТЕХНИК” онол, дадлагын сургалтыг ДЭМБайгууллага, ЭМЯамны зөвлөмж, журмын дагуу зохион байгуулж, цагдан хорих, эрүүлжүүлэн саатуулах байрны 5 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамрууллаа. Уг байруудад саатуулагдах, саатуулагдаж байгаа коронавирусын халдварын сэжигтэй, магадлалтай, ойрын хавьталтай үйлчлүүлэгчийн ам, хамар, залгиураас арчдасны шинжилгээг авах, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах, хог хаягдлын аюулгүй менежмент, хэрэглэгдэх зүйлсийн болон шинжилгээ авах өрөөний бэлэн байдал, эмнэлгийн ажилтан өөрийгөө болон бусдыг эрсдлээс хэрхэн сэргийлэх чиглэлээр амжилттай зохион байгуулж, мэргэжилтэн тус бүрээр бүх үйлдлүүдийг хийлгэж дадлагажуулан зохион байгуулсан.
|