“Эрдэм шинжилгээ- Онол практик”-ийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
“Эрдэм шинжилгээ- Онол практик”-ийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтний дунд Олон улсын сувилагчдын өдрийг угтан нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор зохион байгуулагдсан “Эрдэм шинжилгээ- Онол практикийн бага хурал” 2017.04.19-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын 39 сувилагч, тусгай мэргэжилтний судалгааны ажлын 21 илтгэл тавигдаж, сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдсан асуудлаа тодорхойлсон.
|