+976 - 70273346,    70273705
“ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” АЙМГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ 4 ЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Аймгийн хэмжээний нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг 8 төрлийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, 0-5 хүртэлх насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх зорилготой “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” аймгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд 127,5 сая төгрөгийн зардлыг аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн төсвөөс шийдвэрлэн, урвалж, оношлуур нийлүүлэх тендэр зарлан, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулж, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас 7 нэр төрлийн урвалж оношлуур, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авч, сум, өрхийн ЭМТөвүүдэд хуваарилан, үзлэг оношилгоог зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт 20 удаа зохион байгуулан, 1100 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулан, хүний нөөцийн чадавхыг сайжруулсан.

НҮНЭ-ийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, программ хангамж нэвтрүүлэх төсөл боловсруулан, орон нутгийн санхүүжилтээр аймгийн хэмжээний 23000 гаруй 15-49 насны эмэгтэйчүүдийн онлайнд суурилсан программ хангамж нэвтрүүллээ.

Бүх сумдын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үндсэн мэдээлэл, 8 төрлийн илрүүлэг үзлэг, оношилгоо, жирэмсэн, төрсөн  эхчүүдийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөн энэхүү програмд бүртгэгдэж байна.

Иргэдэд зориулсан МСС, ухуулга нөлөөллийн арга хэмжээнд 27 сумын 180 гаруй байгууллага, ААН, 25100 гаруй иргэд, 17000 гаруй гарын авлага материал тараан сурталчиллаа.

Хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрсэн үр дүн:

  • НҮНЭ-ийн бүртгэл мэдээллийн программ хангамжийн ашиглалт 96.3%-д хүрсэн. /ЭМЯ, НҮБХАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ үнэлж, 3 аймгийн ЭМГ  туршлага судалсан/
  • Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд өссөн. Үүнд:
  • Эхийн эндэгдэлгүй
  • Амьгүй төрөлтийн түвшин 4,66 болж өмнөх оны мөн үеэс 5,33 промилиэр, эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол 60%-р тус тус буурсан.
  • Жирэмсний эрт хяналтын хувь 91,63% хүрч өмнөх оны мөн үеэс 5,49%-р өссөн.
  • Перинаталь эндэгдлийн түвшин 8,39 промиль болж өмнөх оноос 9,81 промилиор буурсан.
  • Улс, аймгуудын дундаж үзүүлэлттэй харьцуулахад жирэмсний эрт хяналтын хувь 1,4-2%-р өндөр, перинаталь эндэгдлийн түвшин  1,9-2,9 промилиэр буурсан үр дүнтэй байна.
  • Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал”-ыг нэвтрүүлэн, амжилттай нутагшуулсан. Нийт 1660 гаруй жирэмсэн эхийг үнэлгээнд хамруулан, жирэмсэн ээжүүдийн мэдлэг, хандлага 74,6%-д хүрсэн.
  • Жирэмслэхээс сэргийлэх эмийн хангалт нэмэгдэж, ЖСА хэрэглэж буй зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх оноос 1,6%-р өссөн.

НИЙТЭЛСЭН: 2021-02-03 09:54:16