+976 - 70273346,    70273705
“ЭРҮҮЛ ЭХЭЭС-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХАД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Эрүүл эхээс-эрүүл хүүхэд” хөтөлбөр боловсруулахад санал авах хэлэлцүүлэг 2021 оны 02 сарын 01-ний өдөр ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, төрөх тасгийн эрхлэгч, эмч нар, ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд нийт  12 хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа үг хэлж, хэлэлцүүлгийн хөтөлбөрийн дагуу “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт илтгэл мэдээлэл танилцуулан, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээнд гарсан ололт амжилтыг онцлон баяр хүргэж, амжилт хүслээ.

Хөтөлбөрийн дагуу НҮЭМ, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд “Эрүүл эхээс-эрүүл хүүхэд” хөтөлбөрийн эхний боловсруулалтыг төслөөр танилцуулан, хэлэлцүүллээ.

Оролцогчид эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний чиглэлээр тулгамдсан асуудлуудаа танилцуулан, хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон ярилцаж, тодорхой асуудлуудыг хөтөлбөрт тусган, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо. Үүнд: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхийн амрах байрны стандарт хангалтыг сайжруулах, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой саналууд орууллаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь оролцогчдын оролцоог бүрэн хангасан, жирэмсний хяналт, эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр харилцан ярилцаж, шинэлэг санаанууд дэвшүүлэн, хэлэлцүүлсэнээрэй онцлог үр дүнтэй ажил боллоо.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаа дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрч амжилттай болж өндөрлөлөө.

Хүрсэн үр дүн:

  • 2021-2024 онд Эрүүл эхээс-эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт чиглэлтэй болсон
  • Хөтөлбөр боловсруулахад шаардлагатай санал, мэдээллүүд нэгтгэгдсэн
  • Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, жирэмсний хяналтын чанар сайжирна
  • Оролцогчдын сэтгэл ханамж дээшилж, ажлын идэвхи сайжирсан.

НИЙТЭЛСЭН: 2021-02-03 10:05:40