ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХҮҮХДЭД СУРГАЛТ ХИЙЖ, ГАРЫН АРИУН ЦЭВЭРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БАГЦ ӨГЛӨӨ
Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал анхан шатны арга хэмжээнүүд нь гарын эрүүл ахуйг тогтмол, зөв сахих, маскаа зөв зүүж хэвших явдал юм. ЭМГ-аас 2020 оны 12 дугаар сард Зуунмод сумын 2,4,5 дугаар багуудаар явж зорилтот өрхийн нийт 50 хүүхдэд амны хаалтыг зөв зүүх, гараа тогтмол зөв угаах талаар мэдээлэл өгч, амны хаалт, гарын ариун цэврийн багц тараасан бол өнөөдөр /2021.02.03/ Зуунмод сумын 6 дугаар багийн зорилтот өрхийн 13 хүүхдэд амны хаалтыг зөв зүүх, зөв тайлах, гараа зөв угаах, хэзээ гараа угаах талаар мэдээлэл өгч, хүүхэд бүрт амны хаалт, “Гарын ариун цэврийг сахихад дэмжлэг үзүүлэх багц”, гар угаах дараалал, амны хаалт зөв зүүх, бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх мэдээлэл сурталчилгааны материал өгөв. Сургалтад дэмжлэг үзүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн алба, Зуунмод сумын 2,4,5,6 дугаар багийн дарга, зохион байгуулагч нартаа талархсанаа илэрхийлье.
|