ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЭМГ-ын Ёс зүйн зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран ЭМГ-ын албан хаагчид болон салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтнуудад “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 17 сумын ЭМТөв, ӨЭМТөв, АНЭ-ийн эмч нар цахимаар, ЭМГ-ын 19 албан хаагч танхимаар, нийт 240 албан хаагч танхимаар болон цахимаар холбогдож, ёс зүй, ёс суртахууны талаарх мэдлэг, мэдээллээ сайжрууллаа. Сургалтын дараа ЭМГ-ын 2020 онд шинээр томилогдсон 3 албан хаагчаар ёс зүйн зөрчил, гомдол гаргахгүй ажиллах талаар баталгаа гаргуулж, гарын үсэг зурууллаа. ЭМГ-ын сургалтад хамрагдсан албан хаагчдаас сургалтын талаарх сэтгэл ханамж, цаашдын хэрэгцээний талаар санал, сэтгэгдлийг цаасаар хүлээн авахад “сургалт ойлгомжтой, харилцаа хандлагад нөлөөлөх сайхан сургалт боллоо, зарим ойлголтгүй байсан зүйлийг ойлгож авлаа, сургалт маш их таалагдлаа, цаашид ёс зүйтэй холбоотой нөлөөллийн сургалтыг тогтмол хийж байвал зүгээр юм байна, зохион байгуулсан ёс зүйн зөвлөлийн хамт олондоо баярлаа” гэжээ.
|