+976 - 70273346,    70273705
“ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь”  сэдэвт цахим хурал 2021 оны 02 сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралд ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, АНЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, 25 сумын ЭМТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд нийт 116 хүн оролцлоо.

Хурлыг нээж ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа үг хэлж, хурлын хөтөлбөрийн дагуу Эх барихын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлуудын талаар товч мэдээлэл хийж,  2021 онд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд гарсан алдаа зөрчлүүдийг тохиолдол бүрээр дэлгэрэнгүй танилцуулан, үүрэг чиглэл өглөө.

Хөтөлбөрийн дагуу Эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сувдаа эх барихын тусламж үйлчилгээнд анхаарах асуудлууд, НҮНЭ-ийн бүртгэл мэдээллийн программ ашиглалтыг сайжруулах талаар  танилцуулан, санал солилцлоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барихын зөвлөх эмч Б.Дашзэвэг, эх барих эмэгтэйчүүдийн эмч А.Алтантуяа нар анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдэд  жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, эх барихын яаралтай тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, анхан шатны бүртгэл маягтын хөтлөлтийг сайжруулах чиглэлээр тодорхой зөвлөмж өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Эрдэнэсант, Цээл сумын ЭМТ-ийн удирдлагууд эх, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.

Оролцогчид эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон ярилцаж, тодорхой асуудлуудыг дэвшүүллээ. Үүнд: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхдийн тасагт сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байрны сургалтад хамруулах, аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхчүүдийг түлш шатахуун хүрэлцэхгүй байгаа цаг үед ЭМТ-ийн унаагаар авах асуудлыг судлан шийдвэрлэх гм

Энэхүү хурал нь цаг үеэ олсон, оролцогчдын оролцоог бүрэн хангасан, жирэмсний хяналт, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр онцгой анхааран ажиллах талаар нэгдсэн ойлголт чиглэл өгсөн, үр дүнтэй хурал боллоо.

Хурлын төгсгөлд Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч ажиллахыг бүх сумдад үүрэг болгон, зөвлөмж гарган хүргүүлж, хэрэгжилт үр дүнг тооцохоор боллоо.

Хурлын үйл ажиллагаа дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрч амжилттай болж өндөрлөлөө.

Хүрсэн үр дүн:

Ø  Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, зонхилон тохиолдох эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхийг хянах, анхан шатны бүртгэл маягт хөтлөлтийн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийн чадавхи сайжирлаа.

Ø  Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна

АНЭ болон анхан шатны ЭМБ-уудын хамтын ажиллагаа сайжирч, 2021 онд тусламж үйлчилгээнд анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт чиглэлтэй болсон

НИЙТЭЛСЭН: 2021-02-18 02:02:23