“ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” 1 сарын аяны хүрээнд “ТАХ-ын ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
“Зөв хандлага-Эерэг нөлөө” 1 сарын аяны хүрээнд “ТАХ-ын ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалт 2021 оны 04 сарын 16-ны өдөр ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Сургалтанд ЭМГ-ын дарга, хэлтсийн дарга нар, мэргэжилтэн, ажилтнууд нийт 30 гаруй хүн оролцлоо. Сургалтыг байгууллагын Ёс зүйн зөвлөл, байгууллагын сэтгэл зүйчтэй хамтран зохион байгууллаа. Сургалтыг нээж Ёс зүйн зөвлөлөөс аяны үйл ажиллагааны зорилго, зорилт, байгууллагын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Хөтөлбөрийн дагуу МУЗГ-ын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” баримтлах ёс зүйн хэм хэмжээг танилцуулж, шинээр ажилд орсон 1 ажилтнаар ёс зүйн баталгаа гаргуулж, гарын үсгээр баталгаажууллаа. Нийт оролцогчдоос байгууллагын уур амьсгал, ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагын талаар сэтгэл ханамжийн судалгааг сонирхолтой хэлбэрээр авч, дүгнэлтийг танилцууллаа. Харилцаа, хандлагын талаар онолын мэдээллийг танилцуулан, тоглоомын аргаар нийт оролцогчдын сэтгэл зүйн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Байгууллагын “Ёс зүйн зөвлөл”-ийн бүрэлдхүүнийг хамт олны саналыг авч, 3 хүний бүрэлдхүүнтэй шинэчлэн байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь байгууллагын нийт ажилтнуудын оролцоог хангасан, шинэлэг хэлбэрээр, сонирхолтой аргаар зохион байгуулсан, үр дүнтэй арга хэмжээ боллоо. Хүрсэн үр дүн:
Байгууллагын Ёс зүйн зөвлөл
|