ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН “ХҮНИЙ ХӨГЖИЛ-ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газраас салбарын хэмжээнд “ХҮНИЙ ХӨГЖИЛ-ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” урианы жилийн хүрээнд эмч нарын дунд онол практикийн бага хурлыг 2 үе шаттай амжилттай зохион байгууллаа. 1-р шатны шалгаруулалт 2021.03.26-ны өдөр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 20 илтгэл хэлэлцэгдэн 13 илтгэл 2-р шатанд шалгарлаа. 2021 оны 03 сарын 31-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд харъяа Эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хэлбэрээр зохион байгуулж, шүүгчдийн ахлагчаар НЭМХэлтсийн дарга Т.Гүрбазар, гишүүдэд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван ЭМГ-ын ахмад А.Чулуунцэцэг нар шүүж, тэргүүн байр, дэд байр, гутгаар байр тус тус шалгаруулан дүгнэж, өмнөх жилүүдээс судалгааны чанар сайжирч, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласныг сайшаан цаашдаа анхаарах зөвлөмжийг өглөө. НЭГДСЭН ЭМНЭЛЭГ:
Тэргүүн байр: Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгын эмч нарын “Хэсэг газрын идээт үрэвслийн нянгийн шинжилгээнд хийгдсэн судалгаа” илтгэл, илтгэгч мэс заслын тасгийн эмч Г.Гантулга Дэд байр: Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч нарын “Хүүхдийн нянгийн шалтгаанаар үүсгэгдсэн цочмог суулгалт” илтгэл, илтгэгч хүүхдийн тасгийн эмч Д.Бадралгомбо Гутгаар байр: Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нарын “Нярайн гэдэсний шархлаат үхжилт үрэвслийн эрт оношилгооны тулгамдсан асуудлууд” илтгэл, илтгэгч нярайн их эмч Г.Цэнд-Аюуш нарын илтгэл шалгарсан. 26 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭЭС: Тэргүүн байр: Лүн сумын Эрүүл мэндийн төвийн “Зам дагуу байрлалтай сумдын яаралтай тусламж үйлчилгээний онцлог” илтгэл, илтгэгч Эрүүл мэндийн төвийн дарга Б.Саруул Дэд байр: Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн “Хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хийсэн дүн шинжилгээ” илтгэл, илтгэгч статистикч эмч Т. Жавзмаа Гутгаар байр: Заамар сумын Эрүүл мэндийн төвийн “Эрүүл мэндийн байгууллагын менежментийг сайжруулах нь” илтгэл, илтгэгч Эрүүл мэндийн төвийн Ч.Баярсайхан Аймгийн Эрүүл мэндийн салбарынхаа нийт эмч нарт эмнэлгийн тусламж, үйлчилгээндээ судалгаа хийж тулгарч байгаа асуудлаа тодорхойлон асуудал дэвшүүлэн оролцсонд баяр хүргэж, цаашдынх нь судалгааны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье.
|