“СУВИЛАГЧ ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДАН ТӨГССӨН ОЮУТНУУДАА АВЧИРЧ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Төв аймаг улсад анх удаа Засаг даргын 2017 оны А/475 дугаар захирамжаар орон нутагтаа “Сувилагч хөтөлбөр”-ийг 2017-2020 онд санаачлан зохион байгуулж, аймгийн Засаг дарга, АЗДТГазар, ЭМГазар хамтран орон нутгийн хүүхдүүдээс сувилагч бэлтгэхэд сургалтын төлбөрийн 40%-ийн хөнгөлөлт тэтгэлэгт хамруулан гурвалсан гэрээ байгуулан ажилласан. 2018 оноос эхлэн нийт 19 оюутанг “Сувилагч хөтөлбөр”-т хамруулан, нийт аймаг, орон нутгийн хөгжлийн сангаас 27.8 сая төгрөгийг СУВИЛАГЧААР суралцаж байгаа оюутны тэтгэлэгт зарцуулсан. Манай Төв аймгийн Эрүүл мэндийн салбарт нийтдээ 1365 эмч, эмнэлгийн ажиллагсад ажиллаж байгаагийн 509 нь сувилагч, тусгай мэргэжилтэн, үүний 303 нь сувилагч ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний 70-80%-ийг сувилагч дангаараа гүйцэтгэж байна. Сувилахуй бол бие даасан шинжлэх ухаан, сувилагч мэргэжил бол маш нарийн мэдрэмж, өндөр ур чадвар, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг шаардсан олон талын мэдлэг, мэдээллийг агуулсан цогц мэргэжил юм. Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ улам ихээр өсөн нэмэгдэж, дэлхийд Монгол оронд, төдийгүй манай аймагт дутагдалтай, эрэлт хэрэгцээтэй байна. Ийм ч учраас манай аймгийн үе үеийн удирдлагууд дэмжин 21 аймгаас анх удаа Сувилагч хөтөлбөрийг дэмжин, 4 жил амжилттай хэрэгжүүлснээр аймгийнхаа сувилагчийн нөөцийг 50% хангаж чадсан. Манай аймаг Сувилагч хөтөлбөрийн хүрээнд 7 сувилагчийг орон сууцны квотод, 5 сувилагчийг түрээсийн орон сууцанд хамруулан, 5 сувилагчид 5 ханатай иж бүрэн гэр, 1 сувилагчид иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр олгож нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажилласан байна. Сум орон нутгаас төрийн албан хаагчийн байраар 30 гаран сувилагч, тусгай мэргэжилтнийг, Нэгдсэн эмнэлэг 3 сувилагчийг орон байраар хангасан. Сувилагч хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдөөс 2018 онд 1, 2019 онд 3, 2020 онд 1, нийт 5 сувилагч төгсөн, аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Дотор, Мэдрэл, Яаралтай тусламжийн тасагт амжилттай ажиллаж байна. 2021 онд өнөөдөр 9 оюутан сувилагч мэргэжлийг эзэмшин амжилттай төгссөн бөгөөд орон нутагтаа гэрээний дагуу ажиллуулахаар Улаанбаатар хотын АШУҮИСургуулиас Эрүүл мэндийн газрын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн очиж хүлээн авч авчирлаа. Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, Хэвлэл мэдээллийн алба, Төв телевизтэй хамтран “Сувилагч хөтөлбөр”-т хамрагдан төгссөн оюутнуудаа хүлээн авч, сувилагч дутагдалтай Эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан, сум орон нутаг, байгууллагын удирдлагуудад хүлээлгэн өгөх хүндэтгэлийн УУЛЗАЛТ-ын амжилттай зохион байгуулж, сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай пульсоксиметр, бичгийн хэрэгслийг багтаасан 800 гаад мянган төгрөгийн гарын бэлгийг төгсөгчиддөө гардуулан, ажил амьдралынх нь алтан шар зам өлзийтэй байхын ерөөлийг өргөлөө. Төгсөгч 9 оюутны 7 нь Нэгдсэн эмнэлэгт, Баян СЭМТөвд-1, Заамар СЭМТөвд -1 тус тус хуваарилагдаж, сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Сувилахуйн албаны дарга нар төгсөгчдөө хүлээн авлаа.
|