“ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар мэргэжилтэн нар хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоо” сэдэвт цахим зөвлөгөөнийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ЭМГ-ын сургалтын танхимаас Эрүүл мэндийн газар, өрх, 26 сумын Эрүүл мэндийн төвийн 142 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан. Зөвлөгөөнийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нээж, үг хэлж зөвлөгөөнд амжилт хүсэв. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж зөвлөгөө өгөв.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах замаар өрх, сумын эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын бодлогын шинэчлэл, хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, олон улсын чиг хандлага туршлага солилцох цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, эмч ажилчдад мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зөвлөгөөний үр дүн: 1. Зөвлөгөөнд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын бодлогын шинэчлэл, төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шинэ мэдээллийг авч нэгдмэл ойлголттой болсон. 2. Олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах замаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөтгөх бодлого, шийдлийн талаар нэгдмэл ойлголттой болсон Өрх, сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад олон нийтийг хамруулан татан оролцуулах, олон нийтийн эрүүл мэндийн ажилтны загварыг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголт, арга зүйгээр хангаж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
|