“КОРОНАВИРУСТ (КОВИД-19) ХАЛДВАРЫН ҮЕД ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
АШУҮИС-ийн хүүхдийн тэнхимийн багш Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Агиймаа, хүүхдийн тэнхимийн багш Анагаах ухааны магистр Дарьсүрэн, дүрс оношилгооны их эмч Н. Цэвэлмаа багш нартай хамтран “Коронавируст (Ковид-19) халдварын үед хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт онол, дадлага хосолсон танхим болон цахим сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Тус сургалтад Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 45 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан. Сургалтаар “Ковид-19 халдвартай хүүхдийн үнэлгээ, эрсдлийг илрүүлэх, эрэмбэлэн ангилах” сэдэвт лекц, Ковид-19 халдвартай хүүхдийн үнэлгээ, эрсдлийг илрүүлэх, эрэмбэлэн ангилах дадлага ажил, “Хүүхдэд тохиолдох шинэ короновирүсийн халдварын эмнэлзүй, оношилгоо” сэдэвт лекц, Шинэ короновирүсийн халдвартай хүүхдэд хийгдэх дүрс оношилгоо, хүүхдэд тохиолдох шинэ короновирүсийн халдварын оношилгооны дадлага ажил, “Ковид-19 халдвартай хүүхдэд эрэмбэлэн ангилалтаар тусламж үзүүлэх, Ковид-19 халдвартай хүүхдийн эмчилгээ, хяналт лекц, дадлага ажил хэлбэрээр сургалт амжилттай явагдлаа. СУРГАЛТЫН ҮР ДҮН: 1. Сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нотолгоонд суурилсан үзлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын талаар шинэ мэдээллийг авч нэгдмэл ойлголттой болсон. 2. Хүүхдийг эрэмбэлэн ангилах, эрсдлийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлгийн үнэлгээг үнэлэх, оношилгоо, эмчилгээний талаар “Тохиолдолд суурилсан” дадлага ажлыг зохион байгуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар нэмэгдсэн. 3. Дүрс оношилгооны рентген шинжилгээнд дүгнэлт хийж, өөрчлөлтийг үнэлэх эмч нарын мэдлэг, чадвар сайжирсан. 4. Америкийн Нэгдсэн улсын хүүхдийн академийн 0-36 сар хүртэл, 2-20 нас хүртэлх хүүхдийн өсөлт, хөгжил, артерийн даралтыг үнэлэх өндөр ач холбогдол бүхий персентиель хүснэгтийг эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүд эзэмшин, хүүхдийн өсөлт, хөгжил, артерийн даралтын өөрчлөлтийг үнэлэх, дүгнэлт хийх чадварыг эзэмшсэн.
|