“АШЭМБ-ЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“АШЭМБ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт цахим хурал 2021 оны 10 сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа, ЭТХ-ийн холбогдох мэргэжилтнүүд, АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Дарьсүрэн, 9 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд, 27 сумын ЭМТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд нийт 56 хүн оролцлоо. Хурлыг нээж ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа нар үг хэлж, хурлын удирдамж хөтөлбөрийг танилцуулан, оролцогчдод талархал илэрхийлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Хөтөлбөрийн дагуу ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа “Корона вируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдлын мэдээлэл, анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл мэдээлэл танилцууллаа. ЭМГ-ын дарга “Корона вируст халдвар /КОВИД-19/-ын өвчлөл, нас баралт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, дархлаажуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Мөн ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа “Корона вируст халдвар /КОВИД-19/-ын үе дэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдвээр танилцуулга мэдээлэл хийж, эх, хүүхдийн тусламж үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд, тусламж үйлчилгээнд гарч буй алдаа зөрчлүүд, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулан, санал солилцлоо. АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Дарьсүрэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын үед 2-р шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар танилцуулан, сумдад анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо. Мөн корона вируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал хүндэрч, аймгийн хэмжээнд тархалт өндөр байгаа энэ цаг үед хүн амын хамгийн эрсдэлтэй бүлэг болох жирэмсэн, төрсөн эхчүүд, 0-5 хүртэлх насны хүүхэд, архаг суурь өвчтэй ахмад настнууд, ХБИ-дэд үзүүлэх эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээнйи чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд, оролцогч нарын дунд нээлттэй ярилцлага зохион байгуулагдлаа. Ярилцлагын хүрээнд бүх сумд өөр өөрийн орон нутагт тусламж үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулан, тодорхой санал хүсэлтүүд тавьж байлаа. Тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтүүдийн дийлэнх нь хүний нөөцийн хомсдол, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, сумдад зөөврийн рентген явуулах, ЭМД-ын санхүүжилт зэрэг асуудлууд байв. ЭМГ-ын удирдлагууд оролцогчдын сонирхсон асуултуудад тухай бүр хариулт өгч, тодорхой шийдвэрүүд гаргах талаар санал солилцлоо . Энэхүү хурал нь цаг үеэ олсон, оролцогчдын оролцоог бүрэн хангасан, эх, хүүхдийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах зэрэг үндсэн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр онцгой анхааран ажиллах талаар нэгдсэн ойлголт чиглэл өгсөн, салбар дундын оролцоог хангасан үр дүнтэй хурал боллоо. Хурлын үйл ажиллагаа дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрч амжилттай болж өндөрлөлөө. Хүрсэн үр дүн:
|