Зуунмод хот тамхидалтын эсрэг
Манай улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд ордог бөгөөд сүүлийн 10 гаруй жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол 2 дахин нэмэгдэж, 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна. Тухайлбал 2019 онд эмэгтэйчүүдийн 5,3% нь тамхи татдаг, нийт судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 буюу 32,8% нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь буюу 22,5, нь ажлын байранд дам тамхидалтад өртдөг болох нь тогтоогджээ. Тамхины хэрэглээг бууруулах, тэглэх хүчин чармайлтыг идэвхжүүлэх, Ковид-19 цар тахлын үед амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх, дам тамхидалтаас хойч үеэ хамгаалах, зорилгоор Тамхидалтын эсрэг хувьсгал-2 мэдээлэл, сургалт сурталчилгааны компанит ажилд Зуунмод хот нэгдэж, “Тамхигүй Зуунмод” болох уриалга гаргаж төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын удирдлагууд энэ арга хэмжээнд оролцон Тамхигүй хамт олон болоход андгай өргөж үйл ажиллагааг дэмжин оролцлоо. “Тамхигүй Зуунмод” уриалгад нэгдэн оролцсон байгууллагуудын төлөөлөлд 4 эмэгтэй 14 эрэгтэй оролцлоо.
|