+976 - 70273346,    70273705
СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, СОРЬЦ ТЭЭВЭРЛЭЛТ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ.

2021.11.23-25-ны өдрүүдэд ЭМЯ, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Глобал сангаас хамтран 21 аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн, чуулга уулзалт зохион байгуулагдлаа.  Чуулга уулзалтын үеэр сум тосгоны эрүүл мэндийн төвийн төвийн стандартыг шинэчлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцсэн юм.

Мөн Заамар сумын Эрүүл мэнийн төв 21 аймгийн 330 сумын Эрүүл мэндийн төвүүдээс 2021 оны үйл ажиллагаа, сүрьеэгийн илрүүлэг, сорьц тээвэрлэлт, урьдчилан сэргийлэх ажлаараа тэргүүлж, Өргөмжлөл, 1.000.000 төгрөгийн шагнал гардан авлаа.

 МСЭМХ-ны Төв аймгийн салбар зөвлөл ажлаараа эхний байруудад шалгарч Заамар сумын ЭМТ-ийн дарга Ч.Баярсайхан, Эрдэнэ сумын ЭМТ-ийн дарга М.Түвшинтамир нар Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны дээд шагнал “Хүний төлөө” медалиар шагнагдлаа.

МСЭМХ-ны чуулганаар удирдах зөвлөлийг дахин сонгож, тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Эрдэнэ сумын ЭМТ-ийн дарга М.Түвшинтамир сонгогдлоо.

Цаашид ХӨСҮТ, МСЭМХ, Глобаль сантай хамтран сүрьеэгийн эрт илрүүлгийг идэвхтэй зохион байгуулж, хүн амын дундах сүрьеэ өвчний тохиолдлыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөж, сүрьеэгийн эрт илрүүлгийг зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар санал солилцлоо. 

НИЙТЭЛСЭН: 2021-11-29 03:09:24