СҮРЬЕЭГҮЙ_СУМ_ЗОРИЛТОТ_ХӨТӨЛБӨР – ийг хэрэгжүүлэх нээлтийн арга хэмжээ 2022.03.09 -.2022.03.11 өдрүүдэд Заамар суманд зохион байгуулагдлаа.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулав. 2022.03.09-нд МСЭМХолбооны Гүйцэтгэх захирал Н.Болормаа, Мэргэжилтэн Л.Мядагбадам, Мэргэжилтэн Ц.Жаргалтай нар дэмжлэгт хяналт, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулав. 2022.03.10-нд #СҮРЬЕЭГҮЙ_СУМ_ЗОРИЛТОТ_ХӨТӨЛБӨР – ийн дөрвөлсөн гэрээг МСЭМХолбооны Ерөнхийлөгч Ц.Ганхүү, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Сумын Засаг дарга Л.Амгаланбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Баярсайхан нар хийлээ. Мөн ЭМЯ, МСЭМХ, Глобаль сан, ЭМГ-с ирсэн зочид төлөөлөгчид Хайлааст багийн ард иргэдийн амьдрах орчин, уул уурхайгаас эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн байдалд үнэлгээ хийж багийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өгч ажиллалаа. 2022.03.11-нд “Сүрьеэгүй сум зорилтот хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулж 10 сумын 40 албан хаагч танхимаар, 21 аймгийн 24 сумын мэргэжилтэнгүүд цахимаар холбогдлоо. #СҮРЬЕЭГҮЙ_ИРЭЭДҮЙН_ТӨЛӨӨ_ХӨРӨНГӨ_ОРУУЛАЛТЫГ_НЭМЭГДҮҮЛЬЕ
|