“ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЦОГЦ МЕНЕЖМЕНТ БОЛОН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨМЖ” СЭДЭВТ 26 СЭМТӨВИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЯВАГДЛАА
ЭМХТөв,Түргэн тусламжийн амилууллах нийгэмлэг, Эрүүл мэндийн газар хамтран “Яаралтай тусламжийн цогц менежмент болон магадлан итгэмжлэлийн зөвлөмж” сэдэвт бүсчилсэн ажлын байрны сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Сүмбэр суманд Батсүмбэр, Борнуур, Сүмбэр, Жаргалант, Баянчандмань, Аргалант, Баянцогт сумын Эрүүл мэндийн төвүүд, Эрдэнэ суманд Мөнгөнморьт, Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Архуст, Баяндэлгэр СЭМТөвүүд, Ар жанчивлан, Өвөржанчивлан, Задгай цагаан, Хайрын билэг сувилал, Баянхангай суманд Заамар, Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Цээл, Угтаал, Баянхангай СЭМТөвүүд, Дэлгэрхаан суманд Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Алтанбулаг СЭМТөвүүдийг тус тус бүсчилэн нийт 200 эмч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг нээж ЭМГ-ын ЭТХ-ийн дарга үг хэлж, сургалтад амжилт хүслээ. Сургалтын зорилго нь ЭМС-ын 2021 оны А/814 тоот тушаалын хэрэгжилтийг сайжруулах, Төв аймгийн хойд бүсийн сумдын онцлого байдалд тулгуурлан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн лавшруулсан цогц менежментийн ур чадвар эзэмшүүлэх, шинэчилсэн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхэд анхаарах зөвлөмжийг хүргэж, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. ЭМЯ-ны ахлах шинжээч С.Ариунболд болон Түргэн тусламжийн амиллуулах нийгэмлэгийн тэргүүн Б.Тэгшжаргал нар сургалтыг гардан зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан эмч ажилчдад “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЦОГЦ МЕНЕЖМЕНТ” багц цагийн богино хугацааны сургалтын гэрчилгээ олгов. Тус сургалтыг ажлын байранд бүсчилсэн хэлбэрээр тогтмол зохион байгуулснаар яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, мэдлэг ур чадвар дараах чиглэлэлээр нэмэгдсэн. Үүнд:
|