+976 - 70273346,    70273705
ЛАБОРАНТ НАРЫГ ДАДЛАГАЖУУЛАН СУРГАЛАА.

Эрүүл мэндийн газар Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран орон нутгийн түвшинд сүрьеэгийн сорьц цуглуулах, хадгалах, зөөвөрлөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, эрчимжүүлэх зорилгоор Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянцагаан, Заамар, Борнуур сумдын Эрүүл мэндийн төвүүдийн 5 лаборантыг онол, практикаар дадлагажуулан сургах сургалт зохион байгууллаа.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид 2022 оны 03 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөрийн дагуу лабораторийн зохион байгуулалт, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, сүрьеэг оношлох лабораторийн шинжилгээний гол арга болох түрхэцийн шинжилгээ бэлтгэх, будах, бичил харуураар шинжлэх зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн түвшинд нэн шаардлагатай чиглэлээр дадлагажуулан сургасан үр дүнтэй, өгөөжтэй сургалт боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2022-03-29 13:08:50