+976 - 70273346,    70273705
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 49 дэх өдрөө болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 49 дэх өдрөө болж байна. Өнөөдрийн дасгал хөдөлгөөнийг Төв аймгаас явуулж, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тус аймгийн 27 иргэнд Халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээг хийлээ. Мөн “Идэвхтэй хөдөлгөөний ач холбогдол” сэдвээр БТСУХ-ны мэргэжилтэн Д.Соёлмаа, “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд эрүүл мэндийн салбарын оролцоо сэдвээр НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, “Зөв зохистой хооллолт” сэдвээр НЭМҮТ-ий эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр нар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Төв аймгийн Биеийн тамир, спортын газар, албан байгууллагын спортын хамтлагийн ахлагч, сургууль, цэцэрлэгийн эмч, ЭМГ-ын мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцлоо.

 

НИЙТЭЛСЭН: 2022-04-26 01:00:46