+976 - 70273346,    70273705
ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД БТСГ,ЭМГ ХАМТРАН БАЯН СУМАНД АЖИЛЛАА

Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аяны хүрээнд БТСГ, ЭМГ хамтран 4 сарын 14 нд Баян суманд ажиллаа.

Баян сумын ЕБС-н 275 сурагчдаас БЖИ тогтоох судалгаа, 1-3 дугаар ангийн 107 хүүхдээс цүнхний жингийн судалгаа авлаа. Ингэснээр цаашид хүүхдийн цүнхний жинг байнга хянаж эцэг, эх, багш нар хамтран ажиллаж, анхаарал хандуулах хэрэгтэй байна. Учир нь бага насны хүүхэд их ачааллын улмаас нурууны гэмтэл авах цаашдаа нуруу өвдөх, нуруунд суулт өгч, өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг талаар бага ангийн багш нар, болон иргэдэд анхааруулга, зөвлөмж өгч ажиллаа. Судалгаа авч  нэгтгэснээс:

Цүнхний жин нь илүү 37 сурагч буюу нийт сурагчийн 34,57 %,

цүнхний жин нь хэвийн 70 сурагч  буюу нийт сурагчийн 65 %,

Биеийн жингийн индексийг нийт 275 сурагчаас авахад

         -   таргалалтай 70 сурагч буюу нийт сурагчийн 25,45%,

         -  хэвийн жинтэй 150 сурагч буюу нийт сурагчийн 54,45%,

         -  жингийн дутагдалтай 55 сурагч буюу нийт сурагчийн 20 %-ийг эзэлж байна.

Иргэд ажилтан албан хаагчдын дунд хөдөлгөөний идэвхи тодорхойлох, биеийн найрлагыг хэмжих “Танита” аппаратаар үзлэг хийлээ. Нийт 55-н хүн хамрагдаж үзлэгийн дүнгээр  хамрагдагсдын

  • 48-н хүн буюу 87,2% нь ус багадалтай
  • 43 хүн буюу 78,1% нь  уураг ихтэй  
  • 45 хүн буюу 81,8% нь холестерин ихтэй
  • 42 хүн буюу 76,3% нь жингийн илүүдэлтэй  гарсан байна.   

Эрүүл мэндийн ерөнхий үнэлгээгээр тооцож үзвэл

  • ”А” үнэлгээтэй -0,
  •  ”В” үнэлгээтэй -11 ,
  • ”С”,”D” үнэлгээтэй -31,
  • ”F” үнэлгээтэй -13 хүн байна.

Цаашид тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэж ,зөв зохистой хооллож, уураг усныхаа хэвийн хэмжээг тэнцвэржүүлж, биеийн жингээ бууруулах талаар зөвөлгөө өгч ажиллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2017-04-27 11:45:38