+976 - 70273346,    70273705
Гамшгаас хамгаалах команд штабын үзүүлэх сургалтанд Өндөрширээт сумын эрүүл мэндийн төвөөс хээрийн эмнэлэг дэлгэж хамтран ажиллаа

2017 оны 05 сарын 10-12-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах команд штабын үзүүлэх сургалтыг Аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгын хүрээнд баруун бүсийн сумдыг бүсчлэн Төв аймгийн Өндөрширээт суманд зохион байгуулсан.

Үзүүлэх сургалтыг Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ХХААГазар хамтран Өндөрширээт сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгож дадлагажуулах  зорилгоор зэргэлдээ Лүн, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан сумдын удирдах бүрэлдэхүүнийг хамруулан суманд онцгой комиссыг яаралтай  хуралдуулан шийдвэрийг гарган ажиллаа. 

Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулж сум, байгууллага аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэх ажлууд хийгдэж, аюулт үзэгдэл ослын талаарх ерөнхий ойлголтыг олгох 1 өдрийн танхимын сургалтыг Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан сумдын удирдах бүрэлдэхүүнд  Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ХХААГазраас хамтран  зохион байгуулсан.

Сургуулийг 5 шатаар зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнийг яаралтай цуглар дохиогоор цуглуулж бэлэн байдлын үзлэг шалгалт хийж, малын гоц халдварт цэцэг өвчний голомтыг цомхотгон дарах үеийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа, сумын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт боом өвчний үеийн хорио цээрийн дэглэм тогтоох, ерөнхий боловсролын сургуульд гарсан обьектын гал түймэрт өртсөн хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн анхны тусламжийн үйл ажиллагаа зэрэгт сумын эрүүл мэндийн төвөөс хээрийн эмнэлэг дэлгэж гоц халдварт өвчнөөр өвчилсөн болон гамшиг осолд өртсөн өвчтнүүдийг эмчлэн эдгэрүүлэх иж бүрэн  үйл ажиллагаануудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Сумын эрүүл мэндийн төвөөс хээрийн эмнэлгийг Эрүүл мэндийн Сайдын тушаалын дагуу халдвартай бүс, халдваргүй бүс, ариун цэврийн нэвтрэх, ажиглах бүс зэргээр зохион  байгуулж яаралтай тусламжийн эм хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, унаа, хүн хүчээр бүрэн хангаж хамтран ажиллаа. 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-15 16:06:28