+976 - 70273346,    70273705
Жаргалант сумын Загдал багийн иргэдэд Эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2017 оны 05 сарын 26-ны өдөр Жаргалант сумын Загдал багийн иргэдэд эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж багийн удирдлага, сумын эрүүл мэндийн төв, ЭМГ, АНЭ  хамтран эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд нээлттэй хэлбэрээр  үзүүлж хамтран ажиллаа.

Загдал баг нь 728 хүн 238 өрхтэй сумын төвөөс 25км-т оршдог. Багийн төв нь дотроо багийн дарга, эмчийн өрөө, 4 бүлэг бүхий сургууль, 1 бүлэг цэцэрлэг, дотуур байрны өрөөнүүд, үдийн цайны гал тогоо бүхий 2 давхар байртай. Мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлдэг тус багт өндөр настан 57, 0-5 насны хүүхэд 75, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон 28, жирэмсэн 15, хөгжлийн бэрхшээлтэй 28, хагас өнчин хүүхэд 24 амьдарч байна

   Нээлттэй хаалганы арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг ЭХО, дотор, мэдрэл, эх барих эмэгтэйчүүд,артерийн даралт, чихрийн шижингийн эрт илрүүлэг үзлэг, лаборатори /В С илрүүлэх, сахар, шээс, ДОХ, тэмбүү илрүүлэх/, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаа явуулж давхардсан тоогоор 239 хүнийг  оношлогоо, үзлэг, шинжилгээ, МСС-нд хамруулж 8 төрлийн 65 ширхэг сурталчилгааны материал түгээсэн.  

 

 Мөн  “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”, “Эрчүүдийн эрүүл мэнд”, “Амны хөндийн эрүүл мэнд”, “Осол гэмтэл, сэтгэцийн эмгэгээс сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгуулж,  аймгийн нэгдсэн эмнэлгийн цаг товлох, хөтөч лавлагаа үйлчилгээнд сум багаас хэрхэн хамрагдаж болох тухай ЭМГ-ын даргын а/74 тоот тушаалыг танилцуулж санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажилласан.

 Үзлэгийн үр дүнд мэдрэлийн чиглэлээр 1 өвчтөнг 2-р шатлалын эмнэлэг рүү шилжүүлэхээр болж,  хавдрын сэжигтэй 1 хүнийг илрүүлэн дээд шатлалд онош тодруулах, 20 хоногтой нярай хүүхэдтэй өрх толгойлсон эмзэг бүлгийн 6 хүүхдийн ээжийг  жирэмснээс сэргийлэх аргад хамруулах мөн нийгмийн зүгээс тусламж дэмжлэг шаардлагатай байгааг багийн удирдлагад анхааруулсан.  ЭМГ, АНЭ-ийн эмч нар хамтран тус ээжид сэтгэлийн дэм болгож хоол ундны дэмжлэг үзүүлсэн.  

Ард иргэдээс Загдал багийг эмчтэй болгож өгөх, иргэдийг хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд хамруулах болон нэгдсэн эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаа талаар багийн иргэд санал бодлоо дэвшүүлсэн. 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-29 16:38:03