+976 - 70273346,    70273705
ӨНДӨРШИРЭЭТ СУМ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Төв аймгийн Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвд энэ сарын 24-ны өдөр ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлтийг үе шаттай явуулж байна.  

Салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд тус сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлтэй хэдий ч Монгол улсын 2017 оны төсвийг батлах, төслийн тодотгол хийх асуудлыг шийдвэрлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх, хасахгүй байхад анхаарч, эрүүл мэндийн салбарыг байнга дэмжиж ажиллаж байна.

Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тэдний эрэлт хүсэлтэд тулгуурлан туулах чадвар сайтай энэхүү автомашиныг хүлээлгэн  өгч байна. Шинэ машинтай болсноор эмч нар маань орон нутгийнхаа хүн амд эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй хүртээмжтэй хүргэхэд бодитой дэмжлэг болно гэлээ.

НИЙТЭЛСЭН: 2017-06-27 15:47:15