СҮМБЭР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн Сүмбэр сумын ЭМТөвийн барилгын засварын ажил 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Гадна талын баруун зүүн хэсгийн фасад, цэвэр бохир ус болон халаалтын шугам сүлжээг засварлах, цахилгаан сантехникийн ажил, дотор талын заслын ажлууд тус тус хийгдсэн байна. Мөн шинээр барилгын гадна талыг тойрсон төмөр хашаа, модон цонхнуудыг вакум болгосон зэрэг ажлууд нь гүйцэтгэгдэж байна.
|