+976 - 70273346,    70273705
БАТСҮМБЭР, БОРНУУР, ЖАРГАЛАНТ, УГТААЛЦАЙДАМ СУМДЫН 6-59 САРТАЙ ХҮҮХЭД БОЛОН ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Эх, бага насны хүүхдийн хоол тэжээл”-ийн байдлыг сайжруулах зорилгоор 16 суманд төсөл амжилттай хэрэгжиж байна.  Төслийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Угтаалцайдам сумдын 6-59 сартай хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн ОНБТБ-ийн /Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл/-ийн түгээлт, хяналт, хэрэглээ, бага насны хүүхдийн хооллолт, эх, хүүхдийн ягаан дэвтэрийн ашиглалтад НЭМХ-ийн Хоол судлалын төвийн 2 ажилтантай хамтран хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж аргазүйн зөвлөгөө өглөө.

Үнэлгээнд СЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд, 26 өрхийн 16 хүүхэд, 10 жирэмсэн, хөхүүл эхчүүд хамрагдсан. 

НИЙТЭЛСЭН: 2017-06-27 17:18:24